Siam Water Park нь Тайланд улсын анхны бөгөөд хамгийн том усан парк бөгөөд хүүхэд, насанд хүрэгчдэд зориулсан олон янзын усан гулcуур, хүүхдэд зориулсан тоглоомын талбай, амралтын бүсийг багтаадаг. 1980 оны 11-р сард Бангкок хотын Хан На Яо дүүрэгт байгуулагдсан бөгөөд Зүүн Өмнөд Азийн хамгийн эртний усан паркийн цогцолбор хэвээр байна. Суварнабуми нисэх онгоцны буудлын ойролцоо байрлах ба нийт 100 га газар хамран усан парк ба хөгжөөнт парк гэсэн 2 хэсгээс бүрддэг. 2009 онд Гиннесийн амжилтын номонд дэлхийн хамгийн томд тооцогдох 13,600 м² давалгаат усан сантай гэдгээрээ бүртгэгдсэн.