Италийн Costa Cruises компанийн эзэмшлийн Costa Smeralda бол тансаг зэрэглэлийн аяллын хөлөг онгоц юм. Энэ хөлөг онгоц нь 2019 онд анх аялалд явж эхэлсэн бөгөөд далайн аялалд зориулан бүтээсэн хамгийн орчин үеийн, байгаль орчинд ээлтэй хөлөг онгоцнуудын нэг юм. Тус хөлөг онгоц нь шингэрүүлсэн байгалийн хийгээр (LNG) ажилладаг, энэ нь хүлэмжийн хий ялгарлыг багасгаж, байгаль орчинд ээлтэй технологи хэрэглэдэг гэдгээрээ онцлогтой.
Costa Smeralda хөлөг онгоц нь 20 давхар , 337 метр урттай, 2612 кабинтай бөгөөд 6554 хүн хүлээн авах багтаамжтай. Тэдгээрээс 1500 орчим үйлчилгээний ажилчид таныг тав тухтай аялуулахын тулд ажилладаг.
Хөлөг онгоцон дээр дэлгүүрүүд, олон төрлийн ресторан, бассейн, театр, спортын төв, усан парк зэрэг үйлчилгээнүүд байдаг тул зорчигчид ая тухтай, сэтгэл ханамжтай аялах боломж бүрэн дүүрэн байдаг.
Загвар ба интерьер: Усан онгоцны загварыг Италиас санаа авч, тавцангуудыг Италийн алдарт хотуудын нэрээр нэрлэсэн. Дэлгүүр, баар, үзвэр үйлчилгээний газруудаар хүрээлэгдсэн Колоссео хэмээх төв талбай хүртэл байдаг.
Үзвэр үйлчилгээ, үйл ажиллагаа: